Улсын тусгай хэрэгцээнд 496 га газар авахыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-01-27 08:43:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Богдхан төмөр замын чигийн дагуух нийт зурвас газрын хэмжээ 974.5 га, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хамаарах хэсэг нь 496 га талбай байгаа. 

Иймд Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс чигийн дагуух 496 га газрын улсын тусгай хэрэгцээнд авахыг нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дэмжин, саналыг НИТХ-д  өргөн барьж, хэлэлцүүлэхээр болжээ.


Засгийн гарын 2022 оны тогтоолоор нийслэлийн Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэг, Төв аймгийн Аргалант, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумын нутаг дэвсгэрт барих “Богдхан төмөр зам” төслийн төмөр замын шугамын чигийг баталсан. Тогтоолд ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбай болон давхацсан газрыг чөлөөлөх, шинээр газар олгохгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон билээ. 

Холбоотой мэдээ