Нүүдлийн үзэсгэлэнг Эрдэнэт хотод нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-01-27 14:22:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Арт галерей нийгмийн хариуцлагын хүрээнд 2023 оны анхны нүүдлийн үзэсгэлэнгээ Эрдэнэт хотод зохион байгууллаа.


Тус хотын Соёл урлагийн газраас нэгдүгээр сарыг Дүрслэх урлагийн сар болгон зарласантай  холбогдуулан хотын МУЭ-ийн салбар, Хүүхэд залуучуудын театртай хамтран 10-аад уран бүтээлчийн 30 гаруй уран зургийг уг үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн энэ үеэр “Монгол Арт Роад төслийн ОХУ-ын Санкт Петербург хотод 2022 онд хийсэн судалбар зургийн аяллын баримтат нэвтрүүлэг, МУУГЗ зураач С.Дондогийн 85 насны ойд зориулан бэлтгэсэн хөрөг баримтат нэвтрүүлгийг тус тус толилуулсан байна.

Нүүдлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл тус хотын Хүүхэд залуучуудын театрт үргэлжлэх юм.

Ташрамд дурдахад, нүүдлийн үзэсгэлэнг Дарханул аймгийн музейд энэ сарын 30-31-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.



Холбоотой мэдээ