Ургамлын шинэ сортыг бүтээхэд 10-15 жил шаарддаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-01-27 15:14:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас манай улсад хэрэгжүүлж буй төслийн хүрээнд улсын 3, бүсийн хоёр, 5 таван аймгийн мал эмнэлгийн лабораторийг энэ онд шинэчилнэ.


Энэ нь “Мал аж ахуйн эдийн засгийн эрэлтийг нэмэгдүүлэх төсөл”-ийн нэг бүрэлдэхүүн хэсэг малын эрүүл мэндтэй холбоотой үйл ажиллагаа юм. Бид бэлчээрийн даацад анхаарч, ХАА-н бүтээгдэхүүнийг экспортод гаргах тал дээр аль болох энэ талын үйл ажиллагааг эрчимжүүлж, нэмэгдүүлэх дээр ажиллана. Энэ бүхнийг хэрэгжүүлэхэд мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах хэрэгтэй байгааг НҮБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал хэлж байна.




Тэрбээр, Мал эмнэлгийн оношилгооны лабораториудын нэгдсэн сүлжээг бий болгоход юуны өмнө мал эмнэлгийн 10 лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулж, чанарын баталгаажуулалтын хөтөлбөрийг боловсруулж байна гэв.


2023 онд мал эмнэлгийн 10 лабораторийг шинэчилнэ.


 


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас манай улсад өнгөрсөн 3 жилд хийж, хэрэгжүүлсэн ажлаа өнөөдөр танилцуулж, бүх талын түншлэгч байгууллагуудынхаа төлөөлөлтэй уулзалт хийлээ. Өнгөрсөн жилүүд бидний үйл ажиллагаанд олон сорилт тулгарсан. Гэвч бид өмнө нь төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлнэ хэмээн НҮБ-ын шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал хэллээ.


“Хүнсний ногооны тогтвортой үйлдвэрлэл, маркетингийн төсөл болох “Монгол ногоо” хөтөлбөр үргэлжлэх үү?" гэсэн асуултад тэрбээр, хүнсний ногооны салбарын тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг хангах уг төсөл түншлэгч, донор байгууллага болох Швейцарийн Хөгжлийн агентлагийн тусламжтайгаар 2023 онд үргэлжилнэ гэсэн хариу өгөв.

Өнөөдөр манай улс нийт хэрэглээний хүнсний ногооны үрийн 60 хувийг импортоор оруулж ирдэг. Гэтэл ургамлын шинэ сортыг бүтээхэд  10-15 жил шаарддаг хэмээн хэлж байлаа. 

Холбоотой мэдээ