Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавихаар болжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд бүхэлд нь хориг тавихаар болжээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас 2023 оны 1 дүгээр сарын 30-ны Даваа гарагт энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх юм байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны 1 дүгээр сарын 20-нд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг батлан гаргасан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа юм.