Савласан сүүний шошго дээрх мэдээллийг шинэчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар /МОНЦАМЭ/. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас савлагаатай шингэн сүү үйлдвэрлэгч “АПУ дейри” ХХК, “Сүү” ХХК-д Улсын Ерөнхий байцаагчийн албан шаардлага хүргүүлжээ.
Учир нь тус
компаниудын “Цэвэр сүү”, “Шинэ сүү” гэх савлагаатай шингэн сүүний
оноосон нэр нь бүтээгдэхүүний орц, найрлага агуулгатай зөрүүтэй, шошгонд “А. Үнээний сүү, В. Үнээний
хатаамал сүү” тэмдэглэгээг хамтад нь тусгаж хэрэглэгчийг төөрөгдүүлсэн нь
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд заасныг зөрчжээ. Гэвч “Сүү” ХК албан шаардлагыг үл зөвшөөрч шүүхэд хандсан юм. Гурван шатны шүүхээс ШӨХТГ-ын
шийдвэрийг хууль ёсных гэж
шийдсэн тул ШӨХТГ-аас Улсын
ерөнхий байцаагчийн шаардлага,
шүүхийн шийдвэр хэрэгжүүлэх шаардлага хүргүүллээ.
“Сүү” ХК Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгаж байгаагаа мэдэгдэж, шинээр сав боодол захиалан, тоног төхөөрөмжийн тохируулгыг хийж эхэлжээ. Зөрчлийг арилгаж, сав боодлын мэдээллийг шинэчилснээр Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд “Хэрэглэгч барааны талаар үнэн зөв сонголт хийхэд туслах бодит мэдээллээр хангагдах эрхтэй” гэж заасны дагуу хэрэглэгч бүтээгдэхүүний талаарх бодит мэдээллээр хангагдах боломж бүрдэх юм.