Амралтын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.
2023 оны 2 дугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 4-нд нийт нутгаар цас орохгүй, 5-нд
баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд
Увс нуурын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутгаар, 7-нд баруун болон
төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн хойд хэсгээр
секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн
уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр
шөнөдөө -31...-36 градус, өдөртөө -18...-23 градус, Хангай, Хэнтийн уулархаг
нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө
-25...-30 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд
хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -9...-14 градус, өдөртөө -2...+3
градус, бусад нутгаар шөнөдөө -18...-23 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн
байна.