"Загреб Опен" тэмцээнээс Т.Тулга алтан медаль, Н.Наранхүү мөнгөн медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
erdenebat@montsame.mn
2023-02-03 19:02:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ жил чансааны оноо олгох дөрвөн тэмцээнийг зохион байгуулна. Чансааны оноо олгох эхний  “Загреб Опен”  тэмцээн хоёрдугаар сарын 2-5-ны өдрүүдэд Хорватын нийслэл Загреб хотод болж байна. 


Тэмцээний аваргууд 1500 швейцар франк, мөнгөн медальт бөх 750, хүрэл медалийн эзэд 500 франкийн шагналтай.


Эхний өдөр эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монголын тамирчдаас “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга алтан медаль, 61 кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт Н.Наранхүү мөнгөн медаль хүртсэн байна. Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 92 кг-ын жинд Г. Ганхуяг хүрэл медаль хүртжээ. Монголын  гурван бөх энэ тэмцээнд жин тус бүрдээ ийхүү медалийн эзэд болжээ

 

Холбоотой мэдээ