7600 гаруй жуулчин Дундговийн нутгаар аялжээ

ОРОН НУТАГТ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-10-05 14:42:03

2012 онд Дундговь аймаг 4400 жуулчин хүлээн авч байсан бол энэ тоо жил тутам ахисаар өнөө жил Дундговь аймагт ирсэн дотоод, гадаадын жуулчдын тоо 7600 гаруйд хүрсэн гэж БОАЖ- ын газраас мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн жилийнхээс 13 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үүнээс зөвхөн гадаадын жуулчдыг авч үзвэл өнгөрсөн жилийнхээс 27 хувиар өссөн хэмээн тодотгосон юм.

Арав гаруй улс орны жуулчид тус аймгийн нутаг дэвсгэрт аялсан бөгөөд үүн дотор Герман, Итали, АНУ, Франц, Японы жуулчид нэлээд ахиу хувийг эзэлжээ.

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын 14 бааз үйл ажиллагаа явуулдагийн  12 нь энэ жил жуулчид хүлээн авч, 841 сая төгрөгийн орлого олсон байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд