Туркийн ЭСЯ эмгэнэлийн дэвтэр нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-02-08 16:09:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам энэ сарын 10-ны өдрийн баасан гарагт эмгэнэлийн дэвтэр нээх юм.


Иймд иргэд тухайн өдрийн 9:30-12:30 болон 14-17 цагийн хооронд тус ЭСЯ-нд очиж, эмгэнэл илэрхийлэх боломжтой. Турк Улсад энэ сарын 6-ны үүрээр болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас олон мянган хүн амиа алдаж, бэртэж гэмтсэн. Энэхүү гамшгийн улмаас тус улс үндэсний хэмжээнд энэ сарын 12-ны өдрийг хүртэл гашуудал зарлаад буй. 






Холбоотой мэдээ