Булган боомтоос Цагааннуур боомт хүртэлх авто замаар транзит тээврийг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Булган боомтоос Баян-Өлгийн Цагааннуур боомт хүртэлх авто замаар транзит тээврийг эхлүүллээ.
Ингэснээр өдөр
бүр 10 ачааны машин БНХАУ, ОХУ-н хооронд хүнсний бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, электрон барааны сэлбэг хэрэгсэл, хувцас
зэрэг ачааг тээвэрлэх юм. Манай
улсын эдийн засгийн 2 дахь коридор ийнхүү нээгдэж Засгийн газраас дэвшүүлсэн Боомтын сэргэлтийн бодлого ийнхүү
бодит биеллээ олж, Азийн авто замын
сүлжээний АН-4 замаар транзит
тээвэр явах болсныг ЗТХЯ мэдээлэв.
БНХАУ, ОХУ цаашлаад Ази Европыг холбосон баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг өнгөрсөн оны сүүлээр бүрэн ашиглалтад оруулсан билээ.