"Азийн Нобелийн шагнал"-ыг Японы сайн дурын хөтөлбөр хүртлээ

Дэлхийд | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2016-09-01 11:57:40

МАНИЛА. /NHK/. Энэ оны Рамон Магсайсайн шагналыг Японы Засгийн газрын санхүүжилтээр гадаадын залууст тусламж дэмжлэг үзүүлдэг сайн дурын хөтөлбөр хүртлээ.

Ази тивийн энх тайван байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсан хувь хүн болон байгууллагуудад Филиппин улсаас олгодог уг шагналыг "Азийн Нобелийн шагнал" гэх нь бий. 

Шагнал гардуулах ёслол өчигдөр Филиппиний нийслэл Манила хотноо болсон байна. Энэ оны шагналыг хүртсэн гурван бүлгийн нэг нь Японы Хилийн чанад дахь хамтын ажиллагааны сайн дурынхны хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАИКА хэрэгжүүлдэг.

Боловсрол, хөдөө аж ахуй зэрэг өргөн цар хүрээг хамарсан мэдлэг эзэмшсэн 20-39 насны япон залуусыг ЖАИКА-гаас хөгжиж буй орнуудад илгээдэг юм.

1965 онд уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээс хойш сайн дурын ажилтан 12 мянга гаруй хүн Азийн улс орнуудад ажиллажээ.

Дээрх шагналыг Филиппиний Ерөнхийлөгч агсан Рамон Магсайсайн дурсгалд зориулан бий болгожээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ