Өмнөговь аймгийн Засаг даргаар Нанзадын Наранбаатар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-01 12:54:24

2016 оны сонгуулийн дараа Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Нанзадын Наранбаатарыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат аймгийн засаг даргаар батламжилсан юм.

Тус аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаас аймгийн Засаг даргад Н.Наранбаатарын нэрийг 100 хувийн саналаар дэвшүүлж, Ерөнхий сайдад уламжлаад байсан билээ. Ингээд Өмнөговь аймгийн засаг даргыг танилцуулж байна.

Н.Наранбаатар нь  1974 онд Өмнөговь аймагт төрсөн, Даланзадгад сумын харъяат, 42 настай, ам бүл 5-уул.

Төгссөн сургууль:

1992-1996 Цэргийн Их Сургууль 

2009-2011 он - Калифорнийн Их сургууль, MBA, USA сургууль тус тус төгссөн.  Эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

1996-1998 он Цэргийн их сургуульд багш

1998-2002 он Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн,
2002-2004 он Өмнөговь аймгийн Татварын хэлтсийн дарга,
2004-2009 он Өмнөговь аймгийн АЗДТГазрын Дарга,
2004-2008 он Өмнөговь аймгийн АИТХ-ын төлөөлөгч,
1996-1998 он ЦИС-ийн Ар тал-Эдийн засгийн тэнхимд багш,
2004-2009 он “Таван толгой” ХК-ийн ТУЗ-ын дарга,
2013 оноос Өмнөговь аймгийн МАН хорооны тэргүүлэгч,
2007-2009 он Өмнөговь аймгийн МАСЗХ-ны тэргүүлэгч гишүүн,
2011-2015: “Билэгт говь” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан. 

Шагнал:

МАН-ын хүндэт тэмдэгт, АСЗХ-ны Алтан Од,

Аймгийн 2006 оны “Тэргүүний төрийн албан хаагч”,

Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн медаль 

Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль,

Сонгуульд ажил:

2011-2013 онд намын орон тооны бус Дэд дарга,

2013 оноос НБХурлын гишүүн, аймгийн МАН-ын Хорооны тэргүүлэгч.

2015 оноос Өмнөговь аймгийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байжээ.

Холбоотой мэдээ