Шинээр 1065 хүүхэд цэцэрлэгийн босго алхав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-09-01 13:19:13

Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Дорноговь аймагт  4685 хүүхэд цэцэрлэг, яслийн албандаа явж эхэллээ.

Тус аймагт төрийн өмчийн 28, төрийн бус өмчийн 4, нийт 32 цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнээс гадна хүүхэд харах үйлчилгээний 4-5 байгууллага харьяа сум, багийн  хүүхдүүдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлж буй.

Дашрамд дурдахад энэ жил шинээр 1065 багачуул цэцэрлэгт элсчээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ