ДОРНОГОВЬ: Улсын начин С.Бямбадоржийг хүлээн авч баяр хүргэж, хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-28 18:11:43

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Хэдхэн хоногийн өмнө болсон үндэсний их баяр наадмаар улсын начин цол хүртсэн Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Хутагтын хүчтэн” дэвжээний бөх С.Бямбадорж, мөн үндэсний шагай харваа, сурын харвааднд амжилт гаргасан тамчирдыг аймгийн удирдлагууд, ах дүүс, мэргэжлийн холбоодын төлөөлөл хүлээн авч баяр хүргэж, хүндэтгэл илэрхийллээ.


Энэ удаа улсын начин С.Бямбадоржийг онуолж байна. Тэрбээр тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн үндэсний их баяр наадамд  аймгийн арслан М.Бямбадорж улсын арслан Ц.Содномдоржоор тав давж Монгол Улсын начин цолын болзол хангасан юм.


Мөн Айраг сумаасаа анхны улсын цолтон болсон бөгөөд 2012 онд аймгийн начин, 2015 онд аймгийн заан, 2018 онд Дорноговь аймгийн баяр наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртсэн. Энэ удаа түүний ахан дүүс, бөхийн холбооны төлөөлөл, бусад хүмүүс шагнаж урамшуулсан бол  аймгийн удирдлагууд Дорноговь аймгийн баяр наадмаар албан ёсоор хүлээн авч шагнаж урамшуулах аж.





Холбоотой мэдээ