ДОРНОГОВЬ: Хурдан соёолонгийн уралдааныг Б.Баярбилэгийн бор үрээ өнгөллөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-07-24 13:52:23

Сайншанд, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын түүхт 100 жилийн ой долоодугаар сарын 20-22-нд боллоо.


Түүхэн ойн баяр наадмын соёолон насны морьдын уралдаанд 61 хурдан хүлэг уралдсанаас Дорноговь аймгийн Өргөн сумын аймгийн алдарт уяач Буян-Өлзийн Баярбилэгийн бор түрүүлж, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уяач Энхтүвшингийн Энхжингийн "Хутагт" халтар аман хүзүүдэв.


Айргийн гуравт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын аймгийн алдарт уяач Адъяагийн Баттогтохын хээр, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Улаанбадрах сумын алдарт уяач Төмөрсүхийн Алтансүхийн саарал, айргийн тавд Дорноговь аймгийн Алтанширээ сумын уяач Э.Шинэбаярын зээрд халзан тус тус хурдаллаа.



Холбоотой мэдээ