Олон улсын цагаан баавгайн өдөр
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИНУлаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын "Polar Bears International" гэх арилжааны байгууллага цагаан баавгайн буюу туйлын баавгайн өдрийг тэмдэглэх санаачилга гаргажээ. Дэлхийн дулаарлын улмаас Хойд туйлын мөс хайлж байгаа нь цагаан баавгайд ноцтой аюул учруулж, мөхөхөд хүргэж магадгүй гэж тэд үзсэн ажээ. Иймээс жил бүр хоёрдугаар сарын 27-нд “Олон улсын цагаан баавгайн буюу туйлын баавгайн өдөр”-ийг тэмдэглэх болсон байна.
Цагаан
баавгай нь хуурай газар амьдардаг махчин сүүн тэжээлтнүүдийн хамгийн том төлөөлөгч. Гренланд, Дани, Канад, Шпицбергений арал, Норвеги, ОХУ, АНУ-ын Аляска зэрэг
нутагт амьдардаг энэ төрлийн бавгайн эрэгчний биеийн урт нь 2,8 м, өндөр нь 1,6 м,
жин нь 400-600 кг байдаг. Эмэгчин нь бие багатай, 130-300 кг жинтэй.
Цагаан баавгайн дунджаар 25-30 насалдаг.
Дэлхийн байгаль хамгаалах сан /WWF/-гийн мэдээгээр, дэлхийд 20-25 мянган цагаан баавгай амьдарч байгаа аж.
Энэхүү амьтныг эмзэг төрөл гэж үзэн Олон улсын Улаан номд мөн АНУ, Канад,
Оросын Улаан номд оруулсан байна.