Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27 дуудлага бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2023-02-27 09:35:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 27, аврах ажиллагааны 4 буюу нийт 31 дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэн, гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, 1.7 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Нийт дуудлагыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 15 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа аж.

Холбоотой мэдээ