“Crew Dragon” хөлөг ОУСС-тай залгагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ВАШИНГТОН. /NASA/. АНУ-ын “SpaceX” компанийн “Crew Dragon” сансрын хөлөг Олон улсын сансрын станцад /ОУСС/ баасан гаргийн өглөө автоматаар залгагджээ.
Сансрын хөлгийг пүрэв
гаргийн өглөө АНУ-ын Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын
төвөөс “Falcon 9” пуужингаар хөөргөсөн юм.
Хөлгийн багийн
бүрэлдэхүүнд Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төвийн /NASA/ сансрын нисгэгчид Стивен Боуэн, Уоррен
Хобург, мөн АНЭУ-ын сансрын нисгэгч Султан Алнеяди, ОХУ-ын “Роскосмос”-ын
сансрын нисгэгч Андрей Федяев нар багтжээ.
“NASA”-гийн мэдээлснээр, “Crew-6” багийнхан тодорхой материалууд бичил
таталцлын орчинд хэрхэн шатаж байгааг, мөн зүрх, тархи, мөгөөрсний эд эсийн үйл
ажиллагааг судлахаас гадна сансрын станцын гаднаас бичил биетийн дээж цуглуулах
судалгааны ажлуудыг хийх ажээ.