ОРХОН: Байт харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн Орхон аймагт болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-03-06 11:45:23
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр/МОНЦАМЭ/. Монгол Улсын байт харвааны 15 дахь удаагийн заалны улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-26-ны хооронд Орхон аймагт болно. 

Тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын байт харвааны холбоо хамтран зохион байгуулна. Аймгийн Засаг даргын захирамжаар тэмцээн зохион байгуулах ажлын баг байгуулж, бэлтгэл ажилдаа оржээ. Ажлын багийг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ахалж байна.

Байт харвааны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн рекувр болон компаунд төрлөөр  U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болно. “Рекувр” төрөлд нас тус бүр эрэгтэй, эмэгтэй хувийн шигшээ харваа, багийн харваа гэсэн төрлөөр болно.

Компаунд төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа төрөлд тамирчид цэц мэргэнээ сорино. 

Өнөөдрийн байдлаар нийт 20 гаруй байгууллага, клубийн 295 тамирчин тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна. Бүртгэл энэ сарын 13-нд хаана. 

Холбоотой мэдээ