Монгол, Катарын хооронд эдийн засаг, худалдаа, бизнесийн салбарыг хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2023-03-13 14:18:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол, Катар хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд хоёр улсын бизнес форум өнгөрсөн 7 хоногт боллоо.  

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа ЭСЯ, хоёр улсын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан уг форумын үеэр хоёр талын эдийн засаг, худалдаа, бизнесийн салбарыг хөгжүүлэх өргөн боломж байгааг хэлэлцлээ. Үүнд Танхимуудын хамтын ажиллагаа, оролцоо чухал үүрэг гүйцэтгэхийг онцоллоо.


Энэ үеэр МҮХАҮТ-аас Монгол Улсын эдийн засаг, гадаад худалдаа, экспортын боломжууд, "Шинэ сэргэлт"-ийн бодлогын хүрээнд төлөвлөсөн томоохон төсөл хөтөлбөрийн талаар Катарын талд танилцуулав. Форумд Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Элчин сайд П.Сэргэлэн, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон хувийн хэвшлийн ААН-ийн 20 гаруй төлөөлөл оролцлоо.


Катарын талаас Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Мухамед бин Ахмад Твар Ал-Кувари-гаар ахлуулсан албаныхан, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн төлөөллүүд оролцов


Холбоотой мэдээ