“COVID-19” цар тахал 2023 онд дуусна гэдэгт ДЭМБ-ын тэргүүн итгэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
odondarjaa@montsame.gov.mn
2023-03-14 09:33:50

ЖЕНЕВ. /TASS/. COVID-19” цар тахал 2023 онд дуусаж, энэ өвчинтэй холбоотой олон улсын онцгой байдлын горим цуцлагдана гэдэгт  ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


Тэрбээр эрүүл мэндийг хамгаалах үйлст оруулсан хувь нэмрийг нь үнэлж бага Томас Фрэнсисийн нэрэмжит одонг гардуулах үеэр ийм мэдэгдэл хийжээ. Түүний мэдэгдлийг ДЭМБ-ын хэвлэлийн алба мягмар гарагт шилжих шөнө нийтэлсэн байна.


“Нийтийн эрүүл мэндийн салбарт олон улсын шинж чанартай онцгой байдал үүсгэсэн COVID-19” цар тахал дууслаа хэмээн бид энэ оны аль нэг өдөр зарлана гэдэгт би итгэлтэй байна” гэж Т.Гебрейесус хэлжээ.


Тэрбээр коронавирусний халдвар дэлхий даяар тархаж “цар тахлын нөхцөл байдал үүссэнийг ДЭМБ анх зарласан” гуравдугаар сарын 19-нөөс хойш бүтэн гурван жил өнгөрснийг сануулсан байна. 


“Цар тахал эхэлснээс хойш одоо нөхцөл байдал хамаагүй дээрдээд байна” гэж Ерөнхий захирал хэлээд "SARS-CoV-2"  вирусний тархалтын талаар ДЭМБ “цар тахал” гэдэг үг хэрэглэж эхэлснээс хойших гурван жилийн хугацаанд “долоо хоног тутам бүртгэгддэг нас баралтын тоо анх удаа буурч, нөхцөл байдал эрс сайжирч байгааг” тэмдэглэжээ.

Холбоотой мэдээ