Нэр дэвшигчид 295 мандатын төлөө өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-09-02 14:03:02

Дундговь аймгийн 15 сумын ИТХ- ын ээлжит сонгуульд нийт 16 бие даагч өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хянуулсан. Тэд маргааш 17 цаг хүртэл хуулийн дагуу холбогдох баримт бичгээ бүрдүүлэн сумын сонгуулийн хороонд өгнө.

Бие даан нэр дэвшүүлэгчид хамгийн олон өрсөлдөх нь Өндөршил сум болж байна. Тус сумын ИТХ- д 12 хүн бие даан нэрээ дэвшүүлэхээр мөрийн хөтөлбөрөө хянуулжээ. Мөн Сайнцагаан, Эрдэнэдалай, Хулд, Луус сумын ИТХ- д тус бүр нэг бие даагч өрсөлдөх юм байна.

Намуудаас нэр дэвшигчдийн хувьд өчигдөр 17 цаг гэхэд холбогдох баримт бичгээ сонгуулийн хороонд өгч дууссан. 9 дүгээр сарын 8 гэхэд нэр дэвшигчдийг бүртгэсэн тогтоолыг сонгуулийн хороо гаргана.

Дундговь аймгийн хувьд 15 сумын ИТХ- ын ээлжит сонгуульд өрсөлдөгчид нийт 66 тойргийн 295 мандатад өрсөлдөх бөгөөд сонгогчдын нэрсийн жагсаалтад 29 мянга 719 сонгогчийн нэрс бичигдсэн байна.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ