ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганд Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 17-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: Төрийн ордонд: Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийг хянан шалгах Түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол 5 дахь өдрөө үргэлжилнэ.
10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно. Чуулганы хуралдаанд мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажил, нөөцийн махны худалдааны талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.
10.00 цагт: Монгол цэргийн өдөр, Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 102 жилийн ойн баярыг тохиолдуулан жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд цэцэг өргөнө.
11.00 цагт: “Зориг” сангийн “Goffee shop-д Монголын уран сайхны “Трио” кино олон улсын шагнал хүртэж, Швейцарын Холбооны улсын Женев хот дахь НҮБ-ын байранд гаргах болсон талаар мэдээлнэ.
14.00 цагт: "Монголын улс төрийн тогтолцоо" сэдвээр хэлэлцүүлэг Туушин зочид буудалд болно.
-Өсвөрийн 18 хүртэлх насны хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээний хаалт, сүүлчийн тоглолтууд Улаанбаатар хотын "Мөсөн өргөө" (Steppe Arena)-нд болох бөгөөд 13.30 цагт Туркменистан-Иран, 17.00 цагт АНЭУ-Узбекистан, 20.30 цагт Тайланд-Монгол тоглож, медалийн эзэд шагналаа гардах юм