БНАСАУ тив алгасагч баллистик пуужин туршсанаа мэдэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ПЁНЬЯН. /NHK/. БНАСАУ пүрэв гарагт “Hwasong-17” тив алгасагч баллистик пуужинг “харвах
сургуулилалт” хийснээ мэдэгджээ. Уг пуужинг АНУ-ын эх газарт тусах хүчин
чадалтай гэж үздэг байна.
Эрх баригч
Хөдөлмөрийн нам “Rodong Sinmun” сонинд баасан гарагт мэдээлснээр, Пёньян олон улсын нисэх буудлаас
харвасан пуужин далайд урьдчилан тогтоосон цэгт унасан бөгөөд нислэгийн дээд
өндөр нь 6045 км байжээ.
Уг сургуулилалтыг
АНУ, БНСУ-ын цэргийн томоохон хамтарсан сургуулиудын хариуд явуулсан гэж дээрх
мэдээнд дурдсан байна.
Пёньян “Hwasong-17” пуужинг харваснаа “сургуулилалт” гэж анх
удаа тодорхойлсон нь энэ бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард уг пуужингийн “эцсийн
туршилтыг” амжилттай явуулсан гэж мэдээлж байжээ.
Японы Өөрийгөө
хамгаалах хүчний төлөөлөгчдийн мэдээлснээр, БНАСАУ тив алгасагч баллистик
пуужингийн ангиллын пуужинг Сунан бүсийнхээ орчмоос пүрэв гарагт эгц дээш нь харвасан
байна. Пуужин Япон тэнгист Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ.