Хоккейн IV Дивизионы ДАШТ эхэлж, Монголын баг эхний хожлоо авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-03-23 22:15:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Хоккейн IV Дивизионы Дэлхийн Аварга шалгаруулах тэмцээн 3 дугаар сарын 23-нд 14:00 цагаас Филиппин-Индонез багийн тоглолтоор эхэлж, 17.30 минутад албан ёсны нээлтээ хийсэн юм.

 

ДАШТ Улаанбаатар хот дахь "Steppе Arena" мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. Монгол Улс анх удаа хоккейн Дэлхийн аварга шалгаруулах 4-р зиндааны тэмцээнийг зохиох эрхийг авч чадсан болохоор энэ удаагийн тэмцээнд үнэхээр ач холбогдол  өгч байгаа. Үүнийг ДАШТ-ий нээлтийг зорьж очсон хүн бүр харсан байх.

 

Тэмцээний эхний тоглолт Филиппин, Индонез улсын шигшээ багийн хооронд болж, 14:0  харьцаатайгаар Филиппиний баг өрсөлдөгчөө буулгаж авсан юм. Харин 18.00 цагаас болсон Монгол, Кувейт улсын багын хоорондох өрсөлдөөнд Монголын шигшээ баг 8:0 гэсэн онооны илүүрхлээр Кувейтийн хоккейчдыг хожлоо.

 

Тоглолтын хуваарь:


2023.03.25

14:00. Индонез - Кувейт

18:00. Филиппин - Монгол

2023.03.26

14:00. Кувейт - Филиппин

18:00. Индонез - Монгол

Холбоотой мэдээ