АНУ Сири дэх байгууламжуудад цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-03-24 11:44:12

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын тэргүүлж буй терроризмтой тэмцэх олон улсын эвслийн бааз руу Иран нисгэгчгүй онгоцоор дайрсны хариуд тус улсын Зэвсэгт хүчний элит анги нэгтгэл болох Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпусын Сири дэх байгууламжуудад агаараас цохилт өглөө гэж Пентагоны хэвлэлийн алба мэдээлэв. 


АНУ-ын Батлан хамгаалах Яамны мэдээлснээр, пүрэв гаргийн үдээс хойш Сирийн зүүн хойд нутгийн Хасака мужид байрлах эвслийн баазын засвар үйлчилгээний байгууламж руу "камиказе-дрон" дайрчээ. Тагнуулын байгууллагын мэдээллээр нисгэгчгүй онгоц нь Иранаас гаралтай байсан байна. Дайралтын үеэр нэг хүн амиа алдаж, зургаан хүн шархаджээ.


Пентагоны тэргүүн Ллойд Остины мэдэгдэлд дурдсанаар, Ерөнхийлөгч Жо Байдены тушаалаар АНУ-ын Төв командлал баасан гарагт шилжих шөнө “Сирийн зүүн хэсэгт Ираны Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпустай холбоотой бүлэглэлүүдийн ашиглаж буй объектуудад агаараас өндөр нарийвчлалтай цохилт өгсөн байна”. 

Холбоотой мэдээ