ДУНДГОВЬ: “Эх дэлхийн цаг”–т нэгдэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-03-24 14:58:44
altantogos

Мандалговь /МОНЦАМЭ/. “Эх дэлхийн цаг” энэ сарын 25-ны бямба гаригт тохиож байна. Энэхүү хөдөлгөөн нь нэг цагийн турш дэлхийн бүх хүн нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг ажээ.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөдөлгөөнийг 2007 оноос, Монгол Улсад 2010 оноос, Дундговь аймагт 2018 оноос хойш хэрэгжүүлж ирсэн.

“Эх дэлхийн цаг”-ийн зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг ойлгуулж, “хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий” гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршиж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолдог. Өөрөөр хэлбэл, өдөр тутамдаа хүн бүр жижиг гэлтгүй  үйлдлээрээ хүлэмжийн хийн ялгаруулалт, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахын төлөө нэгдэж чадвал хамтдаа байгаль дэлхийгээ хамгаалж чадна гэдгийг харуулахад чиглэдэг аж.

Дэлхий нийтээрээ жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн бямба гаргийн 20.30 цагт “Эх дэлхийн цаг”-т нэгдэж нэг цагийн турш нэгэн зэрэг гэрлээ унтраадаг.

Энэхүү цаг хугацаанд Дундговь аймгийн нийт иргэн, байгууллага, хамт олон, гэр бүлээрээ төв талбайд цуглах буюу аймаг даяар нэг цагийн турш гэрлээ унтрааж, "Эх дэлхийн цаг"-т нэгдэхийг зохион байгуулагчдын зүгээс уриалж байна. Энэ үеэр хамтдаа лааны гэрэл гаргах, "Эх дэлхийн цаг"-ийн ач холбогдлыг таниулах, төрөл бүрийн уралдаан, тэмцээн зохион байгуулахаар төлөвлөжээ. 


May be an image of ‎text that says '‎60 ARTH HOUR هه 60 эх дэлхийн агдаржавын талбайд уулзацгаая цаг‎'‎

Холбоотой мэдээ