Сурах бичгээ нэг цэгээс худалдан аваарай

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batsaikhan@montsame.mn
2016-09-03 14:26:10

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас энэ хичээлийн жилд сурах бичиг борлуулах зөвшөөрөл бүхий есөн компанийн нэрийг зарласан. Эдгээр компани сурах бичгээ дунджаар 2720 төгрөгөөр худалдаж  байна.

Бүх ангийн  сурах бичгийг  нэг цэг буюу Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн нэг давхарт худалдаалж байна. Номын худалдааг энэ сарын 27-ноос аравдугаар сарын 1 хүртэл ажиллуулна. Засгийн газраас баталсан журмын дагуу I-V ангийн сурагчдын ашиглах сурах бичгийг төр үнэгүй хангана. Харин VI-XII ангид 40 хүртэлх хувийг төр хэвлэн түгээдэг. Ингэхдээ жил бүр нөхөн хангалтын сурах бичгийг хэвлэдэг юм. Энэ нь 10-15 хувь байдаг бөгөөд сургуулийн номын сангаар дамжуулан зорилтот бүлгийн хүүхдүүдэд хүргэдэг. Зорилтот бүлэгт амьжиргааны түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй, нэг айлын гурав болон түүнээс дээш хүүхэд ЕБС-д сурч байгаа бол, бүтэн болон хагас өнчин хүүхэд хамрагдах заалттай. Дээрх заалтыг хангасан хүүхэд номын сангаар дамжуулан авч хэрэглээд, хичээл дууссаны дараа эргүүлэн өгнө. Тэгэхээр VI-XII ангийн сурагчдын 50-60 орчим хувь нь сурах бичгээ худалдан авна. VI-XII ангийн нийт зуугаад нэрийн сурах бичиг байдаг. Нэг ангид дээд тал нь 17 сурах бичиг, доод тал нь найман сурах бичиг хэрэглэдэг. Тиймээс эцэг эхчүүд эдгээр заалтыг харгөалзан үзэж, нэг цэгийн үйлчилгээнээс хэрэгцээтэй номоо худалдан аваарай.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ