СЭЛЭНГЭ: БНСУ-ын TOP-OASIS Co.Ltd компани, Мандал сумтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-03-27 08:32:00

Сүхбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-ын TOP-OASIS Co.Ltd компани, Сэлэнгэ аймгийн Мандал сумтай хамтын ажиллагааны гэрээ байгуулах үйл ажиллагаа энэ сарын 24-ний өдөр болжээ.


Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэг болон албаны хүмүүс харилцан ярилцаж, санал солилцсоны үндсэн дээр энэхүү гэрээг үзэглэсэн байна.


Гэрээнд зааснаар Мандал сум БНСУ-ын TOP-OASIS Co.Ltd компанитай боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, бизнесийн салбарыг хамтран хөгжүүлэх. Мөн гэрээт ажилтан ажиллуулах, сургалт сурталчилгааны чиглэлээр хамтран ажиллах зэрэг олон чиглэлтэйгээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.


Дээрх үйл ажиллагааны хүрээнд Мандал сум дахь мэргэжлийн боловсролын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр Зүүнхараа Политехникийн коллежийн захирал Ц.Эрдэнэчулуунтай мөн хамтран ажиллах гэрээг хийж, талууд баталгаажуулан гарын үсэг зуржээ.

Холбоотой мэдээ