ДОРНОД: Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчийг суурин байдлаар ажиллуулах шаардлагатай
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг дарга
М.Бадамсүрэн: “Газрын тосны 19, 21 дүгээр талбайд байгаль орчны улсын байцаагч,
байгаль хамгаалагч, Цагдаагийн алба хаагчийг орон сууц, ажиллах нөхцөлөөр
хангаж, хараат бус байдлаар ажиллуулах шаардлагата” гэв.
Газрын тосны 19-р талбай Дорнод аймгийн Матад сумаас 80
км-т, 21-р талбай Халхгол сумаас 100 гаруй км-т оршдог. Одоогоор тус сумдын
байгаль хамгаалагч, байцаагч, Цагдаагийн алба хаагчид эргүүл хийх байдлаар
хяналт тавьдаг.
Оны өмнө тус компанийн туслан гүйцэтгэгч “Хос гүүр”
ХХК-ийн газрын тос тээвэрлэж явсан машин Баянхошуу боомтоос нааш 20 км-т
осолдож, хоёр тонн газрын тос асгарсан хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж
байна.