АРХАНГАЙ: Нийт үйлдвэрлэлт 7.9 хувиар буурч, аж үйлдвэрийн борлуулалт 1.5 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-03-28 11:14:06

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Аймгийн үйлдвэрийн газрууд оны эхний хоёр сард нийт 1655.9 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1777.4 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс нийт үйлдвэрлэлт 7.9 хувиар буурч, аж үйлдвэрийн борлуулалт 1.5 хувиар нэмэгдсэн байна.


Нийт үйлдвэрлэлтийн 18.1 хувийг хүнс ундааны, 1.0 хувийг хэвлэлийн, 66.6 хувийг дулааны эрчим хүчний, 12.7 хувийг усан хангамж, хог хаягдал, 0.6 хувийг модон эдлэлийн, 1.0 хувийг хуванцар бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэлж байна.


Гол нэрийн бүтээгдэхүүнээс нарийн боов, бялуу, савласан цэвэр ус, бууз, дулаан, албан тасалгааны ширээний үйлдвэрлэл 4.7-163.6 хувиар өссөн байна. Харин талх, хэвийн боов, борц, дайвар бүтээгдэхүүн, хүснэгт, түгээсэн цэвэр ус, бохир ус, гэрийн модон тавилганы  үйлдвэрлэл  13.4-70.6 хувиар буурчээ.

Холбоотой мэдээ