Нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн хүсэлтийн дагуу дөрөвдүгээр сарын нэгнээс алслагдсан суурьшлын цэгүүдээс нийтийн тээврийн богино эргэлтийн үйлчилгээг хоёр чиглэлд эхлүүлнэ.
Тодруулбал, Ч:29 "Сэлбэ амралт - МУБИС - Вокзал",
Ч:44 "Нарангийн гол - ТЭЦ3 - Дүнжингарав худалдааны төв" гэсэн
үндсэн чиглэлийг:
Ч:29А “Сэлбэ амралт-Сансар-Зүүн 4 зам”
Ч:29Б “Зүүн 4 зам-Сансар-Вокзал”
Ч:44А “Нарангийн гол-Толгойт-3-р эмнэлэг”
Ч:44Б “Цамбагарав- ТЭЦ3- Дүнжингарав худалдааны төв” болгон өөрчлөхөөр төлөвлөөд байна. Энэ нь нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, автобус хоорондын хүлээх хугацааг богиносгох зорилготой юм.