Австралийн Мельбурн хотын Политехник коллежийн удирдлагууд Өмнөговьд зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-09-05 14:11:38

Өмнөговь аймгийн Политехник коллеж нь Австралийн Мельбурн хотын Политехник коллежтэй хамтран ажиллаж байгаа билээ. Энэхүү ажлынхаа хүрээнд хоёр коллежийн сургалтын хөтөлбөрийг хамтран ижилсүүлсэн нь нэлээн үр дүнтэй байгаа юм. 

Тус коллежийн удирдлагууд аймгийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны энэхүү төсөл хөтөлбөрийн хэрэгжилт үр дүнг танилцууллаа. Гагнуур, өрөг угсрагч зэрэг хэрэгцээтэй мэргэжлүүдээр олон улсын стандартад нийцэхүйц ур чадварыг суралцагчид эзэмшдэг. Гэтэл төгсөөд уул уурхай, нийгмийн аль ч салбарт шууд ажлын байртай болох бололцоо муу байгаа тул энэ тал дээр аймаг, орон нутгийн удирдлагуудын дэмжлэгийг авч хамтран ажиллахаа хүсэлтэй байгаагаа уулзалтын үеэр хэлсэн юм.

Төгсөгчдийг ажлын байртай болгох талаар анхаарч ажиллахаа аймгийн удирдлагууд хэлсэн бөгөөд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын нийт ажилчдын 50-иас доошгүй хувь нь Өмнөговийн иргэд байхад онцгой анхаарахаа мөн илэрхийллээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ