Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт тэтгэлгээр сургана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-04-04 11:43:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Бүгд найрамдах Польш улсад бакалавр, магистрын хөтөлбөрт 2023-2024 оны хичээлийн жилд суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.

 

Сонгон шалгаруулалтад тавих шаардлага:

• Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2022-2023 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);

• Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш);

• Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, 35 хүртэлх насны);

• Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

 

Суралцах мэргэжлийн чиглэл:

• Хөдөө аж ахуй

• Мэдээлэл, харилцаа холбооны технологи

• Хүрээлэн буй орчин судлал

• Нано шинжлэх ухаан, инженерчлэл

• Сургуулийн өмнөх болон бага боловсролын багш

• Тусгай хэрэгцээт боловсрол

• Биотехнологи, био-инженерчлэл

• Хими, биологи

 

Бүртгэлийг 2023 оны 4 дүгээр сарын 3-16-ныг хүртэл цахимаар явуулна.

https://scholarship.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. 

Холбоотой мэдээ