ӨНӨӨДӨР: Хүний эрхийн байгууллагуудын төлөөлөл ЦХХХ-ны сайд Н.Учралтай уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2023-04-05 05:57:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болох үйл явдлын тойм:

10.00 цагт: УИХ-ын байнгын болон дэд хороод хуралдана. АН-ын бүлгээс Сонгуулийн хуулийн төслөө танилцуулна.

11.00 цагт: Үндэсний номын санд: Унгарын алдарт яруу найрагч Пэтөфи Шандорын мэндэлсний 200 жилийн ойн хүрээнд Унгарын ЭСЯ-наас санаачлан хэвлэн гаргасан "Эрх чөлөөний дууч Пэтөфи Шандор" шүлгийн номын нээлт болно. Утас: 9907-2224.

12:00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: иргэн Д.Монголхүүг хорьсон шүүх хурлын явцын талаар түүний өмгөөлөгч, ар гэрийнхэн мэдээлэл хийнэ.

15:00 цагт: ЦХХХЯ-нд: Хүний эрхийн болон олон улсын байгууллагууд, ТББ-уудын төлөөлөл “Шилэн” ажиллагааны хүрээнд ЦХХХ-ны сайд Н.Учралтай уулзаж, төрийн ил тод байдлыг шаардаж ажиллах талаар санал солилцоно. Утас: 9910-3830.



Холбоотой мэдээ