ӨНӨӨДӨР: “E-Business” платформыг нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр болох үйл явдлын тойм:
09.00 цагт: “Чингис хаан”-ы музейд: Бизнесийн цахим таатай, нээлттэй орчин
бүрдүүлэх “E-Business” платформын нээлт болно.
Бизнесийн орчин дахь төрийн үйлчилгээг цахимжуулж буй талаар мэдээлнэ. Утас 9910-3830.
09:00 цагт: МҮХАҮТ-нд: Барилгын материалын үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд зориулсан “Барилгын салбарын ханган нийлүүлэгчдийн чуулган-2023” болно. Утас: 9100-0200.
10.00
цагт: Ус, цаг уур орчны
шинжилгээний газарт: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал
зарлажээ. “Ногоон зээл”-ийн хэрэгжилт, “Петрочайна” компанийн химийн хог хаягдлын талаар
холбогдох газар, хэлтсийн дарга нар мэдээлнэ. Утас: 8803-8882.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
10:00 цагт: ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуульд: БНСУ-ын Засгийн газрын тусламжаар КОЙКА байгууллагын хэрэгжүүлж буй төслийн нээлт болно. Утас: 70153-333.
11:30
цагт: “Корпорэйт Конвеншн”
төвд: “Авто зам-Экспо 2023” авто замын шинэ
техник, технологийн олон улсын үзэсгэлэн нээгдэнэ. Утас:
8805-7167.
11.30-13.30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: ХААН
банк нээлттэй хувьцаат компани болохоор хувьцаагаа олон нийтэд санал болгож
эхэлсэнтэй холбогдуулан
үнэт цаасаа танилцуулна. Орон нутагт Дархан-Уул, Орхон, Өмнөговь,
Хөвсгөл аймагт нэгэн зэрэг болно.
16:00 цагт: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт: “Бүх нийтийн эрүүл мэндийн төлөө” уриан дор тэмдэглэж буй “Дэлхийн эрүүл мэндийн өдөр-2023” үйл ажиллагаан зохион байгуулна. Утас: 8911-9482.