Төв, зүүн аймгуудын хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-08-04 08:46:21

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 4 /МОНЦАМЭ/.  Ихэнх нутгаар өнөөдөр 20 цаг хүртэл  солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.


Ихэнх нутгаар баруун өмнөөс салхи секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +17-+22 градус, Алтайн өвөр говиор +30-+35 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +26-+31 градус, бусад нутгаар +21-+26 градус дулаан байна.


Төв, зүүн аймгуудын хойд хэсгээр өнөөдөр, маргааш бороо орж, сэрүүхэн байна.

Холбоотой мэдээ