БУЛГАН: Дөрвөн суурин хог хаягдал тээвэрлэх машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/.
Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ өнөөдөр зарим сум, тосгонд хог
тээврийн машин олголоо. Орон нутгийн төсөв, байгаль орчныг хамгаалах сангийн
200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Тэшиг, Баян-Агт, Гурванбулаг сум, Хангал
сумын Хялганат тосгонд хог хаягдал ачиж тээвэрлэх автомашинтай болоод байна.
Улаанбаатар хотын “Цаст Хан Хөхий“ ХХК энэ
удаа БНХАУ-д үйлдвэрлэсэн автомашиныг гэрээний дагуу нийлүүллээ. “Цэвэр
орчин-Цэмцгэр Булган” аяны хүрээнд шат дараатай олон ажлыг хийсний үр дүнд хог
хаягдлаа ангилан ялгаж, бусад орон нутагт үлгэр жишээ болж байна. Удахгүй
хог хаягдал тээвэрлэх зургаан автомашин зарим суманд олгоно гэж аймгийн Засаг
даргын Тамгын газраас мэдээллээ.