Замын цагдаагийн газарт 339 дуудлага иржээ

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-06 13:06:47

Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст Энэ сарын 5-нд 339 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авчээ.

Эдгээрээс зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж, 14 хүн хүнд, хөнгөн гэмтжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг Баянхошууны зам, Шунхлай ШТС-ын зүүн замд “Accent” маркийн авто машины жолооч  согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон “Prius” маркийн авто машинтай мөргөлдөж, жолооч 23 настай эрэгтэй нарын хоёр хүн гэмтсэн байна. Мөн тус дүүргийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, “Соёмбо” кино театрын урд замд “Prius” маркийн авто машины жолооч нь явган зорчигч 56 настай эрэгтэй, долоон настай эмэгтэйг мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 45 жолоочийг илрүүлжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ