АРХАНГАЙ: Эмнэлгийн нийт барилгын 64 хувийг 2010 оноос өмнө барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-13 15:04:23

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. Зуун жилийн түүхтэй Архангай аймгийн эмнэлгийн барилгуудын насжилтыг тодорхойлжээ.


1970 оноос өмнө барьсан барилга 4 хувийг, 1971-1990 оны хооронд барьсан барилга 24 хувь, 2000-2010 онд барьсан 36 хувь, 2011-2022 онд 28 хувь нь барьсан байгаа бол энэ онд барьж дуусах барилга 8 хувийг эзэлж байна.


Барилгын хөрөнгө оруулалтын мөнгөн дүнг сүүлийн арван жилээр харвал хамгийн бага буюу 345.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт 2017 онд байсан бол 2022 онд хамгийн өндөр дүнтэй буюу 5,940.0 сая төгрөг байжээ.


Сүүлийн арван жилийн хугацаанд шинээр 6 барилга, одоо барьж буй 2, их засвар хийсэн 16 барилга байгаа бол 13 сумын ЭМТ ариун цэврийн байгууламжтай болжээ.  


Цаашид ЗӨСТ, Жаргалант, Цэцэрлэг, Цэнхэр, Өлзийт, Булган сум, Хоршоолол багийн Эрүүл мэндийн төвүүдэд шинэ барилга, Төвшрүүлэх, Чулуут, Хоршоолол, Хангай, Өндөр-Улаан, Цэцэрлэг сумын ЭМТ-ийг ариун цэврийн байгууламжтай болгох, засварлах ажил шаардлагатай байгаа ажээ.

Холбоотой мэдээ