“ESA” Бархасбадийн дагуулуудыг судлах аппаратаа хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2023-04-15 12:34:31

БРЮССЕЛЬ. /AFP/. Европын Сансар судлалын агентлаг /ESA/ Бархасбадь гаргийн дагуулуудыг судлах “Jupiter Icy Moons Explorer/Juice/ сансрын хөлгийг тээсэн “Ariane 5” пуужинг баасан гарагт амжилттай хөөргөжээ.


Juice” хөөрснөөсөө 28 минутын дараа “Ariane 5” пуужингаас салж, Европын Сансар судлалын агентлаг нэг цагийн дараа аппаратын анхны дохиог хүлээн авсан байна. Ирэх 17 хоногийн хугацаанд Juice нарны зай хураагуур, антен болон бусад хэрэгслээ дэлгэж, гурван сарын дараагаас гараг хоорондын аяллаа эхлүүлнэ.


Энэхүү хөлөг нь манай Нарны аймгийн хамгийн том гараг Бархасбадид хүрэхэд найман жилийн хугацаа шаардагдах бөгөөд 2031 оны долоодугаар сард тус гаргийн тойрог замд орох төлөвтэй байна. Үүний дараа шинжлэх ухааны багаж хэрэгслүүдийнхээ тусламжтайгаар Бархасбадийн гурван дагуул болох Ганимед, Каллисто, Европагийн гадаргуу доор байдаг гэж үздэг мөсөн давхаргад амьдралын ул мөр хайх ажээ. 

Холбоотой мэдээ