Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-09-07 08:45:34

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, бага зэргийн бороо орно. Өдөртөө үүл багасна, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2016 оны 09 дүгээр сарын 08-наас 09 дугээр сарын 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар болон зүүн аймгуудын нутгаар, 9-10-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгаар, 11-нд зүүн аймгуудын нутгаар бороо орно. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлжийн голын саваар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна гэж Ус цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.

Холбоотой мэдээ