ДОРНОГОВЬ: Мод тарьж агробизнесийг хөгжүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-04-19 11:22:44

Сайншанд /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймаг мод тарих, агробизнесийг хөгжүүлэх аймгийн хөтөлбөрийг боловсруулан газар зохион байгуулалтын төлөвлөлтөд тусган хэрэгжүүлж байна.

Тус аймаг газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилгоор Геоэкологийн хүрээлэнтэй хамтран 13 сумын 2914 га талбайд хайгуул судалгааны ажлыг хийлгэснээр тус бүс нутагт төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, малын тэжээл, мод бут тарих боломжтой 1978 га талбайд тариалалт хийх боломжтой болжээ.

Аймгийн хэмжээнд 138 га талбайд тариалалт хийж, хүн амын төмс, хүнсний ногооны 10.7 хувийг орон нутгаасаа хангаж байгаа бол говийн бүс нутгийн дулааны асар их нөөцийг зохистой ашиглаж  нарийн ногоонуудыг сонгож тариалах боломж,  зах  дээл, орон  нутагт  байгаа хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Холбоотой мэдээ