АРХАНГАЙ: Элчин сайдын нэрэмжит волейболын тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-04-19 13:14:27

Эрдэнэбулган /МОНЦАМЭ/. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын нэрэмжит волейболын тэмцээнийг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэ тэмцээн нь 21 аймгаас зөвхөн Архангай аймагт болдог, өндөр шагналын сантай уламжлалт тэмцээн юм.


Архангай аймаг дахь Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгээс энэхүү тэмцээнийг 2014 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жил 9 дэх жилдээ зохион байгууллаа.  


Монгол Хятадын найрамдлын нийгэмлэг одоогоос 30 гаруй жилийн өмнө байгуулагдсан ба олон нийтийг хамарсан нийтийн биеийн тамир, спортын тэмцээн, аялал, Хятад улсыг хэн сайн мэдэх вэ зэрэг уралдаан тэмцээнүүдийг жилдээ зохион байгуулдаг. Эдгээр уралдаан тэмцээнүүд "Ковид-19" цар тахлын улмаас гурван жил завсарласан..  


Элчин сайдын нэрэмжит волейболын тэмцээнд эрэгтэй 17, эмэгтэй 22, нийт 39 багийн 250 гаруй тамирчин оролцсоноос эрэгтэй төрөлд Өгийнуур сумын баг тамирчид түрүүлж, цомын эзэн болсон бол эмэгтэй төрөлд БТСГ-ын “Идэрчүүдийн баг” түрүүллээ. 

Холбоотой мэдээ