Японд гар хийцийн зэвсэг хийхтэй холбоотой мэдээллийг илрүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-04-19 16:20:46

ТОКИО. /NHK/. Японы цагдаа нар гар хийцийн буу, тэсрэх төхөөрөг хийхтэй холбоотой цахим орчин дахь мэдээллийг илрүүлэхэд хиймэл оюун ухаан ашиглахаар шийджээ.


Тодруулбал, Үндэсний цагдаагийн газар Natural Language Processing” хэмээх технологийг есдүгээр сараас нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь бичвэрүүдэд дүн шинжилгээ хийж, хүний амь насанд ноцтой эрсдэл учруулж болзошгүй агуулгатай мэдээллийг онцлон харуулна.


Тус байгууллага нь энэ оны хоёрдугаар сараас эхлэн цахим хуудасны менежерүүдэд галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх төхөөрөг хэрхэн хийх тухай агуулга бүхий мэдээллийг устгах хүсэлт тавьж байгаа юм.


Дээр дурдсан технологийг “Twitter болон YouTube” платформ дээрх нийтлэлүүдэд ашиглах бөгөөд түлхүүр үгсийг хайх замаар хор хөнөөлтэй контентуудыг цагдаа нараас илүү сайн илрүүлнэ хэмээн найдаж байгаа ажээ.

Холбоотой мэдээ