СҮХБААТАР: Эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг үзлэгт хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-04-21 15:27:47

Баруун-Урт /МОНЦАМЭ/. Баяндэлгэр суманд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн баг ажиллаж, эрүүл мэндийн даатгалгүй иргэдийг үзлэгт хамруулж байна.

Үзлэгээр насны онцлогоос харгалзан долоон эрсдэлт хүчин зүйлийг тодруулах, гепатитын В,С вирус, ХДХВ/ДОХ тэмбүү, цусны сахар, холестрин, хеликобактерийг түргэвчилсэн оношлуураар тодорхойлж, умайн хүзүүний хавдар илрүүлэх зэрэг лабораторийн шинжилгээ, хэвлийн хөндийн эрхтнүүдийн эхо, бамбай, хөхний эхо, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген шинжилгээг хийж байгаа аж.


Тус аймагт Эрүүл Сүхбаатарынхан төсөл хэрэгжиж байгаа. Эрүүл мэндийн даатгалгүй, үзлэг шинжилгээнд хамрагдаж чаддаггүй иргэдийг зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчлөлийг илрүүлэх урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг шинжилгээнд хамруулах нь уг төслийн гол зорилго.

Явуулын үзлэг шинжилгээг аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс санхүүжүүлж Эрүүл мэндийн газар, Аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулж байна.

 

 

 

Холбоотой мэдээ