“Brent” маркийн газрын тосны үнэ 78 ам.доллароос доошилж буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-04-27 11:07:13

ЛОНДОН. /Reuters/. Лондоны “ICE” биржийн арилжааны явцад  “Brent” маркийн газрын тосны долоодугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ гуравдугаар  сарын 31-нээс хойш анх удаа  нэг торх нь  78 ам.доллароос доошилж буурчээ.


Арилжааны мэдээллээс үзвэл,  лхагва гаргийн орой “Brent” маркийн  газрын тосны үнэ 3.75 хувиар буурч  нэг торх нь 77.73 ам.долларт хүрсэн байна.  


Үүний сацуу,  “WTI” маркийн газрын тосны зургаадугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 74.09 ам.доллар болж, 4.35 хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ