Эмэгтэйчүүд болон өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүлэмжтэй боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2023-05-03 17:06:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (ТИКА) нийслэлийн Баянгол дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төвийн дэргэд 300 ам метр өвлийн хүлэмж байгуулан хүлээлгэн өглөө.


Энэ нь хаалалтын автомат, усалгааны системээр тоноглосон дөрвөн улирлын зориулалттай, Монголд импортын бүтээгдэхүүнийг орлох, шинэхэн жимс, хүнсний ногоог иргэдэд хүргэх, орлого багатай эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор байгуулж байна.


Үүнийг ТИКА-гийн Төв Ази, Кавказын орнуудыг хариуцсан газрын дарга доктор Али Өзгүн Өзтүрк хүлэмжийг нээлт дээр тодотгож хэллээ Тэрбээр, ТИКА-ийн зүгээс Туркийн газар тариалангийн салбарын мэдлэг, туршлагыг монголчуудтай хуваалцахдаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн юм.


Энд оролцсон нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар хэлэхдээ, ТИКА-ийн зүгээс байгуулсан энэхүү хүлэмжид Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар манай оронд өрнөөд буйТэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүргийн агропаркийн хамт олон болон иргэд хамтран суулгац тарихад ашиглана гэдгийг онцоллоо.


Мөн өрхийн газар тариалан эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор дүүргийнхээ иргэдэд сургалт зохион байгуулахаа дуулгалаа. Түүнчлэн хүлэмжид тарьж ургуулсан хүнсний ногоо, жимс жимсгэнээс олох орлого нь жижиг дунд бизнес эрхлэгч нарт дэмжлэг болно гэлээ.


Холбоотой мэдээ