Беларусийн тамирчид Оросын далбааг барьж жагсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /TASS/.Бразил улсын Рио-де-Жанейро хотын “Маракана” цэнгэлдэх хүрээлэнд болж буй Паралимпын тоглолтын нээлтийн ёслолын үеэр Беларусь улсын тамирчид өөрийн улсын далбаанаас гадна Оросын төрийн далбааг барьж жагсчээ. Уг далбааг шад шидэгч Александр Трыпуц барьж явсан байна.
Нээлт болохын өмнөхөн Беларусийн Паралимпын хорооны тэргүүн Олег Шепель ярилцлага өгөхдөө, Оросын тамирчидтай эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлэн Паралимпын нээлтийн үеэр Оросын далбааг барьж жагсана гэж мэдэгдэж байсан юм. Гэвч Олон улсын Паралимпын хорооноос Оросын далбааг барьж жагсахыг Беларусийн тамирчдад хоригложээ.
Төрөөс санхүүжүүлсэн сэргээшийн хөтөлбөрт хамрагдсан гэх үндэслэлээр ОХУ-ын 175 тамирчныг Паралимпод оролцохыг хориглосон шийдвэрийг Олон улсын Паралимпын хороо өнгөрсөн сарын эхээр гаргасан юм.
Оросын Паралимпын Хороо уг шийдвэрийг эсэргүүцэн Спортын арбитрын шүүхэд /САШ/ давж заалдсан боловч тус шүүх Оросын талын гомдлыг шүүн хэлэлцэхээс татгалзаж, шийдвэрийг хэвээр үлдээсэн билээ. Үүний дараа Оросын Паралимпын хороо САШ-ийн шийдвэрийн талаар Швейцарийн Дээд шүүхэд давж заалдсан боловч мөн л амжилт олоогүй байна.
Х.Сарнай