ХЭНТИЙ: Хэрлэн сум “Хүүхдийн элч”-тэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-05-11 08:07:40

Чингис /МОНЦАМЭ/. Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 98 жилийн ойн өдрийг тохиолдуулан Хэрлэн сум хүүхдийн элчтэй боллоо. 

2022 оныг хүүхэд хөгжил хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан Хэрлэн сумын ЗДТГ дэргэдээ хүүхдийн төлөө зөвлөл байгуулсан. Тус зөвлөл нь сургуулиудад болон сурагчдад тулгамдаж буй асуудлыг нь шийдвэр гаргах түвшинд хүргэж, хэлэлцэх зорилгоор анх удаа хүүхдийн чуулганаа өнөөдөр зохион байгууллаа. Чуулганд Хэрлэн сумын удирдлагууд болон засаг даргын дэргэдэх хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд буюу төвийн дөрвөн сургууль, Өлзийт тосгоны сургуулийн сурагчид оролцлоо.

Энэ үеэр артист С.Баярцэцэг, Зооноз өвчин судлалын төвийн дарга Ц.Гэрэлмаа, Дэлхийн зөн Монгол, Бор-Өндөр 2 ОНХ-ийн мэргэжилтэн Э.Солонго нар Хэрлэн сумын хүүхдийн элчид тус тус нэр дэвшлээ. Олонхын саналаар хүүхдүүд дуу нэгтэйгээр Бор-Өндөр 2 ОНХ-ийн мэргэжилтэн Э.Солонгыг сонгов.

Хүүхдийн элч гэдэг нь хүүхэд төр хоёрын гүүр болдог бөгөөд хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлыг нь сонсож, шийдвэр гаргах түвшинд хүргэж өгөх дуу хоолой нь болох үүрэгтэй аж.


Холбоотой мэдээ